Бөмбөгтэй хоккейчид чансаагаа ахиуллаа

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Бөмбөгтэй хоккейчид чансаагаа ахиуллаа

Бөмбөгтэй хоккейчид чансаагаа ахиуллаа

-Бөмбөгтэй хоккейчид ДАШТ-ий хүрлийн төлөө тоглоод хожигдсон ч чансаагаа 12 хүртэл ахиулжээ-


ОХУ-ын Ульяновск хотод бөмбөгтэй хоккейн (bandy) ДАШТ-ий “В” ангиллын тэмцээн хоёрдугаар сарын 10-17-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Герман, Унгар, Украин, Япон, Нидерланд, Монгол зэрэг 10 орон өрсөлдсөн. Өчигдөр медалийн төлөөх тоглолтууд боллоо. Тэмцээний аваргаар Германы хоккейчид тодорсон бол Унгар мөнгө, Украин хүрэл медалийг хүртсэн.

Манай хоккейчдын хувьд хүрэл медалийн төлөө Украины багтай тоглож, 6-5 онооны харьцаагаар хожигдсон. Тоглолтын эхнээс манайхан давуу байдалтай болж, 2-0, 3-1, 5-2 оноогоор тэргүүлж эхэлсэн. Улмаар тоглолтын үндсэн 90 минут дуусахын өмнө 5-5 болж тэнцсэн юм. Ингээд нэмэлт цагт Украины баг гоол хийснээр хожлыг авсан. Манай хоккейчид хэсгийн тоглолтод Украиныг 2-1-ээр хожоод байсан юм. Гэхдээ бөмбөгтэй хоккейн дэлхийн чансаанд Монголын багт 12-т бичигдлээ.     

Манай хоккейчид хэсэгтээ эхний тоглолтоо Японы багтай хийж, 4-0-оор хожигдсон. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд баг тамирчид тав хоног галт тэргээр яваад очсон даруйдаа эхний тоглолтод оролцсон нь тэр. Гэхдээ Хятад, Сомали, Украин, Чех, Унгарын багуудыг дараалан хожиж, хэсгийн гуравдугаар байрт бичигдсэн. Улмаар шөвгийн наймд Нидерландыг (4-0) хожиж, мөнгөн медалийн төлөө Унгарт нэг оноогоор (5-4) хожигдсон. Ингээд хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Украинд харамсалтайгаар ялагдсан.

Бөмбөгтэй хоккейн ДАШТ: “В” ангилал:

Алт: Герман

Мөнгө: Унгар

Хүрэл: Украин

IV байр: Монгол

V-X байр: Япон, Нидерланд, Чех, БНХАУ, Сомали.

Бөмбөгтэй хоккейн “В” ангилалд түрүүлсэн баг ирэх жилийн ДАШТ-д “А”-д дэвшин тоглодог. “В” ангиллын өмнө “А” ангиллын ДАШТ болсон. Үүнд найман баг өрсөлдсөнөөс ОХУ түрүүлж, Финланд, Шведийн баг мөнгө, хүрэл медаль хүртжээ.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж