
Нэг. Хайртай хүнээ алдахаас айх: Хэрвээ танд ийм сэтгэл төрвөл хайртай хүндээ шүүмжлэлтэй хандахаа болих хэрэгтэй. Ийм айдсаас салахын тулд түүнийг цаг үргэлж хардах хэрэггүй. Харин хайраа аль болох ойр ойрхон илэрхийлж байх хэрэгтэй гэнэ.
Хоёр. Ядуурлаас эмээх: Энэ айдас нь таныг санаачлагатай байхад үргэлж саад болно. Та өөртөө итгэлтэй болсон үед л энэ айдсаас сална. Ирээдүйдээ итгэлтэй өөдрөг үзэлтэй байхыг хичээ.
Гурав. Шүүмжлэлээс айх: Ийм айдас нь зориг зүрхийг мохоож, бүтээн байгуулах чадварыг унтраадаг. Ганцхан намайг шүүмжилж байна гэж хүлээж авахаа больсон цагт л энэ саадыг давж чадна.
Дөрөв. Өвдөж зовохоос айх: Энэ айдсыг давахын тулд өөртөө арчаатай, эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй. Тэгж чадвал энэ айдас аяндаа замхарна.
Тав. Хөгшрөхөөс айх: Ихэнх хүмүүс хөгшрөхөөрөө өвчтэй, арчаагүй нэгэн болж, хүнээр асруулахад хүрнэ гэж айдаг. Энэ бол амьдралын хууль гэдгийг ойлгож ийм бодлоо орхих хэрэгтэй.
Зургаа. Үхлээс айх: Энэ айдсаас салахын тулд үргэлж ажилтай бай. Ирээдүйнхээ төлөвлөгөөг байнга боловсруулж яв. Үргэлж завгүй байдаг хүнд үхлийн тухай бодох цаг байдаггүй юм.
aih 2010-04-19 202.55.191.22
Aih uhehiin hagas gej ardiin mergen ug baidag Muu tur ard olnoo yaduuruulan aidas huudest hulj mungenii uls tur hiij muhel ruu chirdeg baina Aih uheheiin hagas yum bolohoor ard irgedee hagas uhdel bolgoson muu oligarhjsan zasaglaltai uls hetsuuye
6 aidas 2010-04-19 202.55.191.22
Ene 6 aidasiig under hugjiltei sain zasaglaltai uls orond ard olnoo gegeeruuleed ali hediin getlen davsan baidag mongold haranhuin zasaglal olon arvan jil noyorhoj baigaa uchraas humuus ene 6 aidast huleestei heveeree baina Muu tur Muu zasa turiin uvchin muu er geriin uvchin gej ingej undesnii tenegrel ruu
Зочин 2010-04-19 202.131.226.7
hamgiin tom aidas bol eej aaviigaa aldah