Орейро хувцасны цуглуулгаа Орост зориулжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Орейро хувцасны цуглуулгаа Орост зориулжээ

“Зэрлэг  сахиусан тэнгэр”  олон ангит киноны од, Уругвайн жүжигчин Наталья Орейро өөрийн Las Oreiro брэндийн “Матрешка” нэртэй шинэ цуглуулгаа  Оросын түүх, соёлд дуртайгийн илэрхийлэл болголоо.

Наталья Орейро (Natalia Oreiro) Орост “Зэрлэг  сахиусан тэнгэр”  олон ангит киноных нь дараа сайн мэддэг болсон юм.  Жүжигчин, дуучин ч мөн л Орост дуртай учраас үе үе очиж тоглолт хийдэг.

Өөрийн Las Oreiro брэндийн намар-өвөл  2016-2017 гэсэн хувцасны шинэ цуглуулгаа тэрээр Орост зориулан гаргажээ. 

Матрешка (Matrioshka) гэдэг загвар нь үслэг захтай дөрвөлжин хээтэй пальто, кейп, блуз цамцнууд, цэцгийн хээтэй ноосон жампер цамцнууд, коктайлийн даашинз зэргээс бүрджээ. Гол өнгө нь орос, уругвайн шинжийн илэрхийлэл болсон улаан өнгө болов. 

Жүжигчин, дуучин бүсгүй өөрөө цуглуулгаа өмсөн танилцуулжээ.  Лукбукт тэрээр уруулаа улаанаар будсан урт  гэзэг үстэйгээр  гарчээ. Тэр дүрийг нь балалайка, улаан сарнайн  титэм, орос хүүхэлдэй зэргээр тодотгосон байлаа.

Наталья Орейро өөрийн  Las Oreiro брэндийг  эгч  Ариаднатай  (Ariadna) хамт 2007 онд бүтээсэн юм. Одоогоор уг брэнд Орост танилцуулагдаагүй ба тэрээр 2014 онд айлчлахдаа удалгүй брендээ Орост худалдаална гэж амласан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж