&#34Арвис&#34 клуб лигийн дөрөв дэх хожлоо байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

&#34Арвис&#34 клуб лигийн дөрөв дэх хожлоо байгууллаа

“ПЭПСИ ЛИГ”-ийн тавдугаар тойргийн бямба гарагийн сүүлийн тоглолт “Арвис” болон “Баянгол ФС” багуудын дунд явагдлаа. “Арвис” клубын хувьд өмнөх тойрогт “Дэрэн” клубт ялагдсанаар 10 дараалсан хожлын цуврал зогсоод байсан билээ. Гэхдээ дэд тэргүүлэгчийн байрлалд бичигдсэн хэвээр байлаа. Тэд өчигдрийн өрсөлдөгч “Баянгол ФС” багийг үндсэн цагт 7-3 харьцаатай ялсанаар “Хангарьд”  багтай ижил оноотой 2-р байранд бичигдэж байна.

Энэ тоглолтонд “Арвис” клубээс Э.Мөнгөнбагана, Э.Баасандорж, Г.Төгстөмөр нар нэг гоол оруулсан бол Б.Очиржанцан, Ц.Билгүүн нар тус бүр хоёр гоол орууллаа. Харин “Баянгол ФС” багаас Б.Ариунболд, Г.Бүрэнжаргал, Х.Есөн-Эрдэнэ нар гоол оруулсан ч ийнхүү дахин нэг ялагдал хүлээлээ. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж