Фото: Сергей Карпухин / Reuters
Францын загварын орднууд болох Chanel ба Hermes люкс брэндийн жагсаалтыг толгойлж байна. Үүнийг Luxury Institute хүрээлэнгийн явуулсан судалгаа харууллаа гэж The Luxury Daily мэдээлжээ.
Тэдний асуулгад АНУ, Их Британи, Франц, Хятад, Япон, Итали, Герман зэрэг долоон орны 4000 эмэгтэйчүүд хамрагдлаа. Тэд 0-ээс 10 хүртэл оноогоор компаниудыг дүгнэх ёстой байжээ. Үр дүнд нь Chanel, Hermes хоёроос гадна Loro Piana, Akris, Brunello Cucinelli компаниуд жагсаалтыг тэргүүллээ.
Загварын Chanel ордон 1909 онд Францадад байгуулагджээ. Уг компани эмэгтэйчүүдийн моодонд бүлхүүс барьсан хантааз, жижиг хар даашинзийг оруулсан юм. Компанийн анхны дэлгүүр Парист 1910 онд нээгджээ.Эхлээд тус ордон хувцас, аксесуар үйлдвэрлэж байснаа дараа нь үнэртэн ба цаг, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнтэй болжээ. Загвар бүтээгч Габриэль (Коко) Шанель 1921 онд парфюмер Эрнест Богийн хамт Chanel №5 гэсэн алдартай сүрчгийн анхны бүтээгдэхүүнийг гаргасан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР