Грек зогсонги байдалд байна

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Грек зогсонги байдалд байна

Грек дахиад л зогсонги “Рецесси” байдалд оржээ. Энэ ойлголт нь хоёр улирал дараалан эдийн засгийн өсөлт нь хасах гарахыг хэлдэг аж. Грекийн ДНБ нь III улиралд 1,4%-иар, IV улиралд 0,6%-иар тус тус буурчээ.

Гэхдээ үүнийг бас сайжирсан үзүүлэлт гэж харж болно. Учир нь Грекийн  эдийн засгийн байдал хоёр дахин удаанаар уналтын хурдаа хасчээ. Гэхдээ энэ баримт нь зогсонги байдлыг  өөрчлөхгүй.

Грек өнгөрсөн оныг  хэт хэмнэлтийн бодлого барьж, Европын дарамтыг  авч хаяна гэж  ам тангаргаа өгч эхлүүлсэн юм. Гэтэл тэр нь ерөнхий сайд Ципрасын 180 градусын эргэлтээр дуусч  тус орон  наймдугаар сард хямралтын эсрэг гурав дахь шинэ зээл авсан юм.

Греция: улсын өр ба ДНБ

Европын холбоо, Европын төв банк, ОУВС гэсэн гурвалын шахалтаар Грекийн засгийн газар  ард түмнийхээ дургүй “шинэчлэлийг” явуулж байгаа юм. Эрх баригчид тэтвэрийг хасах, тэтвэрийн насыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна. Тус орны байдалд дүрвэгсдийн урсгал ихээхэн хүндээр тусчээ. Грек ЕХ-ны тусламжид найдаж байгаа ба Брюссель дүрвэгсдийн урсгалыг хязгаарлах талаар муу ажиллаж байгаа хэмээн ууртай байгаа юм.

Бас нэг зовлон нь Еврпын банкны хямрал болж байна. Энэ сэдэв дөрвөн жилийн өмнө мартагдсан байснаа өнгөрсөн долоо хоногт хүчээ авлаа. Европын хөрөнгийн биржийн уналтын гол эзэд нь банк болов. Ганцхан арилжааны өдөр  Deutsche банкны хувьцаа 37 хувиар унажээ. Грекийн үнэт цаасыг Европ даяар л идэвхтэй наймаалсан байна. Грекийг евро бүсээс гаргах эрсдэл бодитоор харагдах болсныг ОУВС сануулж байна.

Гэхдээ байдал сайжрах боломж үргэлж байдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж