Завхан гол үерлэж 11 хүн усанд боогджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Завхан гол үерлэж 11 хүн усанд боогджээ

Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Завхан гол үерлэж, гурван айлын 11 хүн, 1000 гаруй толгой мал усанд боогджээ. Шавар намаг ихтэй, морь болон машинаар туулах боломжгүй байна гэсэн мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид өчигдөр Шилүүстэйн сумын төвд мэдээлсэн байна. Иймээс тус бүс нутагт Говь-Алтай аймгаас аврагчид ирж ажиллаж байгаа бөгөөд “Ус ихтэй, гармын судалгаа хийж байна. Айлууд усанд автсан харагдаж байна” хэмээн мэдээлжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж