Фото: Giles Penfound / AP
Сирийн хойд нутагт 1200 метр орчмын зайнаас “Исламын улс” бүлэглэлийн сургагчийг Британийн SAS гэх тусгай хүчний мэргэн бууч устгасан байна. Бараг хоёр долоо хоногийн өмнө болсон тусгай ажиллагааны талаар The Daily Star сонин бичжээ.
Сонинд өгүүлснээр, тэдний сургагчийн байрлаж байсан исламчуудын хээрийн сургуулийн лагерийн тухай мэдээллийг MI6 тагнуулын газар тогтоосон байна. Хээрийн лагерь нь хөдөөгийн сургуулийн дэргэд шахуу байрлаж байсан учир агаарын цохилт өгөхөд хүндрэлтэй байжээ. Ингээд тусгай ажиллагааг SAS албаны хоёр хэсэг гүйцэтгэх даалгавар авсан аж.
Исламын дайчдын сургагч хутга, сүх, сэрмээр хохирогчийн толгойг хэрхэн тасдахыг сурагч нартаа үзүүлж байх үеэр түүнийг устгажээ. Тэр исламын дайчин нь районы гол алуурчин байсан гэж мэдээллийг эх сурвалж өгчээ. Мэргэн бууч Израильд үйлдвэрлэсэн Dan.338 гэх дуу намдаагч, гал унтраагч бүхий бууг ашиглажээ. Тусгай хүчнийхэн ажиллагааныхаа дараа Иракт эргэн иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР