Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар жил бүрийн эхний саруудад иргэдэд хэд хэдэн төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлж, тодорхой хувийг буцааж олгодог. Татварын ерөнхий газраас, чөлөөлөлт эдлэх иргэдийн бичиг баримтыг авах хугацааг энэ сарын 20 хүртэл сунгажээ. Тиймээс орон сууц худалдаж авсан болон барьсан, оюутны сургалтын төлбөр зэргийг төлсөн иргэд 10 хувьд хөнгөлөлт тооцон авах боломж энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Татварын ерөнхий газрын мэдээлснээр 2014 оны татварын буцаан олголт болгон 2015 онд улсын хэмжээнд 71 мянга гаруй иргэнд 44 тэрбум төгрөгийг буцааж олгожээ.
Тиймээс хөнгөлөлтөд хамрагдаж амжаагүй байгаа иргэд бичиг баримтаа бүрдүүлээд татварын хөнгөлөлтөд хамрагдах боломж энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд байна.
Л.ХАЛИУ