ХОМ-ийн бүртгэл маргааш дуусна

Хуучирсан мэдээ: 2016.02.14-нд нийтлэгдсэн

ХОМ-ийн бүртгэл маргааш дуусна

Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн хугацаа маргааш дуусна. Энэ жилийн хувьд сар шинийн баярын амралт болон долоо хоногийн амралтын өдөртэй үргэлжлэн олон хоногоор амарч байгаа. Тиймээс Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүд болон амралтын өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн, хүлээж авч байгаа юм. Улмаар өчигдөр, өнөөдрийн амралтын өдрүүдэд ч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх боломжтой юм.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар 70112468, 70112469, 70112499 дугаарын утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч болох юм. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулах аж.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж