Ц.Оюунгэрэл МоАХ фракцийн нууцаас хуваалцав

Хуучирсан мэдээ: 2016.02.13-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл МоАХ фракцийн нууцаас хуваалцав

Ардчилсан нам дотроо нэлээн хүчтэйд тооцогдож ирсэн МоАХ фракцид УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл харьяалагддаг байсан ч гарчээ. Одоо аль ч фракцид харьяалагддаггүй нэгэн болсон байна. Фракциас гарсан шалтгаанаа тэрээр УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбожээ. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухай “Анх "Женко" Х.Баттулга гэдэг дарга фракцынхаа гишүүдийг өрөөндөө цуглуулаад “Үүнийг дэмжиж кнопдоно, түүнийг унагана” гээд л зааж өгдөг байсан. Ялангуяа, Засгийн газрыг бүрдүүлэх, албан тушаал хуваарилах дээр фракцууд их идэвхиждэг юм билээ. Бусад үед бол байгаа, үгүй нь мэдэгддэггүй. Албан тушаал ярих болохоор нь фракцаа амилуулаад кнопдуулах гээд байдаг. Тиймээс “Би командаар явмааргүй байна” гэж хэлээд МоАХ фракциас гарсан” гэжээ.

“Ногоон нүдэн лам” зохиолынхоо хоёрдугаар дэвтрийг бичих, мөн бусаддаа боломж олгох зорилгоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй ч байж магадгүй гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан “жиргэсэн” тэрээр энэ удаад Ардчилсан намд бүлгийн шийдвэрээс илүү фракцийнх чухалд тавигддагыг мэдэгдээд амжлаа.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж