Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа төвийн зарим нутгаар их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2011 оны 06 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бороо орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн баруун хагаст зарим үед секундэд 12-14 хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв: