Астана хотын хамгийн өндөр барилгад гал гарав

Хуучирсан мэдээ: 2016.02.13-нд нийтлэгдсэн

Астана хотын хамгийн өндөр барилгад гал гарав

 

Казахстаны нийслэл Астана хот дахь Абу Даби Плаза барилга дээр их хэмжээний гал дүрэлзэн асч байна. Эх сурвалжуудын мэдээлснээр гал өглөө үүрээс эхлэн асчээ. Гал гарсан шалтгаан нь хийн сав дэлбэрснээс болсон байж болзошгүй аж.

 

Уг барилга нь нийт 88 давхар, гал 25 дахь давхраас эхлэн гарч шатаж эхэлжээ. Абу Даби Плаза барилгыг 2010 онд барьж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар ажлаа шуурхайлж байсан байна.

 

 

Ш.САМБУУ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж