“Хар хорин”, “Барс” захууд өнөөдрөөс ажиллаж эхлээд байна. Сар шинийн дөрөвнөөс төр, хувийн хэвшлийнхэн ажилдаа ордог бол томоохон зах, худалдааны төвүүд амралтаа үргэлжлүүлдэг. Учир нь сар шинэ болохтой холбогдуулж гурван долоо хоногийн өмнөөс амрахгүйгээр ажилладаг. Үүнийгээ сар шинийн дараа нөхөж амардаг билээ. Тэгвэл дээр нэр дурдсан хоёр зах өнөөдрөөс уламжлалт хуваарийн дагуу ажиллаж эхлээд байна.
Онцлоход, “Наран туул” зах хоёрдугаар сарын 18-наас ажиллах бол “Да хүрээ”, “Хүчит шонхор”, “Өгөөмөр” захууд хоёрдугаар сарын 15-наас ажиллах юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ