&#34Mansur Gavriel&#34-ийн дэгжин шаахай

Хуучирсан мэдээ: 2016.02.13-нд нийтлэгдсэн

&#34Mansur Gavriel&#34-ийн дэгжин шаахай

Нью-Йоркийн найз эмэгтэйчүүд Рейчел Мансур, Флориана Гавриэль нарын Mansur Gavriel марк өнгөрсөн онд энгийн байдлаараа машид гоё, хэрэглэж ашиглахад таатай цүнхнүүдээр дэгжин бүсгүйчүүдийг байлдан дагуулсан билээ. Одоо бүсгүйчүүд гутлын орон зайд өөрсдийн байр суурийг гаргахын төлөө ажиллаж эхлэв. Өсгийн арын хэсэг нь задгай босоножки гэх углаашуудыг хилэн, арьс, илгэн материалаар хийсэн байв. Анхаарлыг аргагүй л татаж байгаа юм.

Рейчел ба Флориана хоёр нь илүү дутуу зүйлгүй минимализмын стилийг барихаас гадна тав тухтай эд зүйл хийхийг эрхэмлэдэг. Тэдний гутлын шугам нь өсгийний дөрвөн хувилбараар хавтгай, намхан, дунд зэргийн болон өндөр гэж бүтээгджээ. Өнгө нь бас энгийн тоосгоны, инторын болон шарга ба хөх өнгийнх.

Эдгээр аксессуарын дизайнчдын хувьд гуталын шугам гаргах нь цагаа олсон ээлжит алхам нь болж байна. Сабо төрлийн углаашийг одоогоор Net-a-Porter-аас авч болох бөгөөд тэднийг удалгүй өөрсдийн маркийн бутикуудад наймаалж эхлэх гэнэ. Эхний үнэ нь £300 фунтаас £473 хүрч байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж