Байгаль нуурын гол цутгалангийн газар нутагт амьдардаг Буриадын Кабаны районы оршин суугчид “Шүрэнгийн Усан Цахилгаан Станц/УЦС/ төслийн нийгмийн нөлөөний талаар ярилцан үнэлэх олон нийтийн хэлэлцүүлэг дээр “Шүрэнгийн УЦС”-ыг бариулахаас татгалзан Монголыг өөр төрлийн цахилгаанаар хангах хувилбарыг боловсруулах хэрэгтэй гэжээ.
Олон нийтийн хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 8-нд Кабанск сууринд болж, Буриадын нөлөө бүхий яамд албан байгууллагууд оролцсон байна. Бичиг баримтыг дахин сайтар боловсруулаад Монголын талтай хэлэлцүүлэг явуулахыг энэ арга хэмжээнд оролцогсод гаргажээ.
Сэлэнгэ мөрний усыг хаасан УЦС-ын даланг босгох нь Байгаль нуурын экологийн системд сүйрэл учруулан ширгээх болно гэж Буриадын тал түгшүүр дэлдэж байгаа юм. Тэд Хятадын мөнгөөр Монгол Улс олон улсын санал дүнэлтийг үл тоон УЦС бариулах болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд оросуудад Монголтой энэ талаар муудалцах болно гэсэн яриа газар авч байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР