“Узбекистан-2016” футзалны ААШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.12-нд нийтлэгдсэн

“Узбекистан-2016” футзалны ААШТ эхэллээ

“Узбекистан 2016” футзалны Азийн аварга шалгаруулах тэмцээн Ташкент хотод эхэллээ. Энэ сарын 10-21-ний өдрүүдэд болох тус тэмцээнд урьдчилсан шатнаас эрхээ авсан 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Одоогоор багууд хэсгийн эхний тоглолтоо хийсэн бөгөөд “А” хэсэгт Узбекстан, Лебан, “В” хэсэгт Иран, Иран, “С” хэсэгт Тайланд, Вьетнам, “D” хэсэгт Австрали, Японы багууд эхний хожлоо авч хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Шөвгийн наймд өрсөлдөх багууд энэ сарын 15-ны өдрөөс тодорно.

Сануулахад, 2015 оны 11 дүгээр сард Улаанбааатар хотноо “Узбекистан 2016” Азийн xөлбөмбөгийн xолбооны футзалны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “А” хэсгийн тоглолтууд болсон. Тус тэмцээнд таван улс өрсөлдсөнөөс БНХАУ, Тайваны багууд хэсгээ тэргүүлж, тивийн аваргад өрсөлдөх эрхээ авсан бол БНСУ, Монгол, ХонгКонгийг багууд удаалсан. Манай футзалын шигшээ баг нэг хожил, гурван хожигдолтойгоор тэмцээнийг өндөрлүүлсэн.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж