Элчин сайдын анхны сар шинэ

Хуучирсан мэдээ: 2016.02.12-нд нийтлэгдсэн

Элчин сайдын анхны сар шинэ

АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалт анхны цагаан сартайгаа золгож, монгол дээлээр гоён, монгол айлд зочилсон тухайгаа өөрийн твиттер хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр монголын уламжлалт цагаан сарын баяр өөрийнх нь дуртай баярын жагсаалтад багтсан тухай бичиж, монголчуудын өвөрмөц наадгай болох шагай тоглож байгаа зургаараа твиттер хуудсаа чимсэн байна. Мөн тэрбээр монгол уламжлалаар дайлж цайлсан Ч.Дамбажав, Дондог нарын гэр бүлд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Элчин сайд Женифер Зимдал Гаалт нь өнгөрсөн оны аравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажлаа албан ёсоор эхэлсэн юм. Түүнийг Монголд элэгтэй элчин сайд хэмээн өргөмжилдөг бөгөөд тэрбээр “Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх газрын жагсаалтад Монголыг нэмээрэй” хэмээн нутаг нэгтнүүддээ уриалсан байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж