12.3 сая ам.доллар, 16 сая юань худалджээ

Хуучирсан мэдээ: 2016.02.12-нд нийтлэгдсэн

12.3 сая ам.доллар, 16 сая юань худалджээ

2016 оны хоёрдугаар сарын 08-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2017.02-2022.90 төгрөгийн ханшаар 24.90 сая ам.доллар худалдан авах, 305.55-306.71 төгрөгийн ханшаар 32.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2019.81 төгрөгийн нэг ханшаар 12.3 сая ам.доллар, 306.58 төгрөгийн хаалтын ханштайгаар 16.0 сая юанийг худалджээ.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн Монголбанкны цахим хуудсанд мэдээлжээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж