Цагдаа ахдаа баярлалаа

Хуучирсан мэдээ: 2016.02.12-нд нийтлэгдсэн

Цагдаа ахдаа баярлалаа

Жил жилийн Цагаан сарын өдрүүдийн хамгийн их бухимдал төрүүлдэг зүйл нь хотын төвөөс захын хорооллууд руу чиглэсэн замын урсгал байдаг. Нэн ялангуяа нийслэлийн баруун чигийн замууд энэ өдөр машинаар битүү хахдаг. Харин энэ гал бичин жилийн сар шинийн өдрүүдээр Замын цагдаагийнхан өргөн бүрэлдэхүүнээр, маш сайн зохион байгуулалттай ажилласны хүчинд түгжрэлээс үүддэг маргаан бараг гарсангүй. Замын цагдаа нар гэр хорооллын бараг эргэлт болгон дээр зохицуулсан нь олон хүнд таалагдлаа. Мөн нэгдүгээр эгнээгээр автомашинуудыг чөлөөтэй нэвтрүүлсэн нь замын урсгалыг ихээхэн хөнгөрүүлсэн. Замын голоор алхдаг цагдаа ахдаа баярлалаа.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж