Олон улсын валютын сангийн (ОУВС) зохион байгуулагч захирал Кристин Лагард хоёр дахь удаагаа энэ тушаалд улиран сонгогдлоо гэж Reuters мэдээлсэн байв. Лагард нь энэ тушаалд цорын ганц нэр дэвшигч байв.
ОУВС-гийн захирал хоёрдугаар сарын 10-нд мэдээлэхдээ, Украин авлигатай тэмцэхэд ноцтой өөрчлөлт гаргаж чадаагүй учир тус орныг дэмжих санхүүгийн хөтөлбөрийг зогсоож магадгүй гэсэн байв. Эдийн засгаа сүйрлийн бодлоготой орны жишээ нь Украин болж магадгүйг тэрбээр сануулжээ.
Кристин Лагард анх 2011 онд ОУВС-гийн тэргүүнээр сонгогдсон. Үүний өмнө тэрбээр Францын Эдийн засаг, аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байлаа. Кристан Лагард нь ОУВС-г толгойлсон анхны эмэгтэй юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ