МАХН Ногоон намтай хамтрах гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.12-нд нийтлэгдсэн

МАХН Ногоон намтай хамтрах гэрээ байгуулжээ

Сар шинийн нэгэнд МАХН Монголын Ногоон намтай хамтран УИХ-ын сонгуульд оролцохоор болж, гэрээ байгуулжээ.

Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар УИХ-ын сонгуульд оролцох намуудыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар нь эрэмбэлж, саналын хуудаст бичихээр болсон. Үүгээр МАХН 18-д эрэмбэлэгдэж байсан бол Монголын Ногоон намтай хамтрах шийдвэр гаргаснаар гуравт бичигдэх боломжтой болжээ.

Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн эрэмбээр нэгд МАН, хоёрт Ардчилсан нам, гуравт Монголын ногоон нам жагсдаг байна.

УИХ-ын сонгуульд МАХН МАН-тай эвсэж оролцож магадгүй байсан ч эхний ээлжинд Монголын Ногоон намтай хамтран оролцохоор болж, гэрээгээ байгуулаад байна.

Онцлоход, МАХН нь 2012 оны УИХ-ын сонгуульд  МҮАН-тай нэгдэн эвсэл байгуулж оролцсон юм. Ингэснээр УИХ-д 11 суудал авсан. Гэвч сар шинийн өмнө МҮАН Ардчилсан намтай хамтрах шийдвэр гаргаснаар МАХН-аас өрх тусгаарлан УИХ-ын сонгуульд оролцох нь нэгэнтээ тодорхой болсон байсан билээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж