УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өнөөдөр 13.30 цагт товложээ. Тус хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганыг хэзээ зарлахаа шийдэх юм байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ хүлээгдэж буй хуулиудаа баталсан ч Боловсролын тухай хууль, мөн татварын шинэчлэлтэй холбоотой нэр бүхий хуулиудыг батлах шаардлага байгаа” гэдгийг тодотголоо.
УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө хоёрдугаар сарын 15-нд багтаан ээлжит бус чуулган зарлах эсэхээ шийднэ гэдгээ мэдэгдсэн юм.
Г.ДАРЬ