kingworls news
Дэлхийн санхүүгийн зах зээл дахиад л сандралд орлоо. Хөрөнгийн үндсэн индексүүд тун савалгаатай байна. Deutsche Bank зэрэг Европын банкууд айдастай байна.
Цахим сүлжээний Zerohedge хэвлэл Европын өр зээлийн зах зээлийн байдалд хийсэн нэгэн трейддерийн үгийг эш татсан байна. “Байдал маш муу, Lehman-ы хэргээс ч муу байна” хэмээн хэлсэнийг эшилжээ. Энэ удаа Lehman Brothers банкны байдлыг Германы томоохон банк давтаж байна. Уг асуудлыг нуух аргагүй болсон гэнэ. Тийм том санхүүгийн байгууллага нурах талаар ярих ч хэрэггүй биз.
Deutsche Bank-ны дефолтын даатгалын үнэ түүхэн дээд амжилт тогтоож байна. Иймэрхүү зураглал нь CDS Lehman-ы дампуурлын өмнө байсан юм.
Харьцуулахад, Lehman Brothers-ийн зээл-дефолтын свопуудын динамик ийм байлаа:
Хувьцааны динамик шууд ойлгомжтойгоор харагдаж байна
Ийм том байгууллагын дампуурал санхүүгийн сүйрлийг дагуулдаг, тиймээс Европын орнуудын улсын үнэт цаасыг худалдааны давалгаа бүрхээд авсанд гайхах зүйлгүй. Нэн ялангуяа, зах хязгаарт нь. Жишээлбэл, Португалийн зээлийн эрсдэл долоо хоногийн дотор 200 суурь пунктаар нэмэгдсэн байв.
Ер нь бол бүгд Азиас эхлэсэн юм. Энэ уналтын эхлэл Хонконг болсон ба трейдерүүд дорнын Цагаан сарын амралтын дараа ажилдаа гараад Hangseng индексийг бараг дөрвөн хувиар унагаад өгсөн нь 1994 оноос хойших дорнын шинэ жилийн дараах хамгийн муу гараа болгов.
Япон, Хятадын зах зээл өнөөдөр л нээгдэж байгаа. Гэтэл хөрөнгө оруулагч нар иенийг худалдан авсаар байна. Үр дүнд нь USD/JPY харьцах ханш бараг хоёр хувиа алджээ. Иенийн доллартай харьцуулсан ханш 111 иен болсон нь 2014 оны аравдугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт боллоо.
Энэ байдлаас аврах ганц зүйл нь алт боллоо. Алтны үнэ бараг 3,5%-иар нэмэгдэн унцийн үнэ нь $1238 болоод байна.
Харин Deutsche Bank-ны хувьд гэвэл өчигдөр тэр хөрөнгө оруулагчдаа тайвшруулахаар оролдлоо. Германы томоохон арилжааны банк хэдэн тэрбум еврогоор үнэт цаасыг эргүүлэн худалдан авахаа зарласан юм. Хэрэв Deutsche тэр байбекийг явуулвал түүнд нь өрийн сонгодог цааснууд багтах юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР