ОРЕС олборлолтоо хязгаарлаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.02.12-нд нийтлэгдсэн

ОРЕС олборлолтоо хязгаарлаж магадгүй

Фото: Qian Yi / Zuma / Globallookpress.com

Нефть экспортлогч орнуудын ОРЕС байгууллагын зарим гишүүн нефтийн олборлолтоо бууруулах замаар үнээ нэмэх санаачлага гаргаж байна. Энэ санаачилгыг уг байгууллагад нэгддэггүй нефть олборлогчид дэмжиж хэлэлцээнд орж эхэлсэн тухай Reuters мэдээлжээ.

Олборлолтыг тодорхой түвшинд нь барих саналыг Венесуэлийн Нефтийн сайд Эулохио дель Пино (Eulogio Del Pino) гаргасан ба энэ санаа нь Саудын Арабт таалагдаж магадгүй аж. Сүүлийн мэдээгээр, нефтийн картель нь 32,34 сая баррелийг өдөрт олборлож байгаа юм.

Хоёрдугаар сарын 11-нд Brent маркийн нэг баррелийн үнэ 30,19 ам.доллар, техасын WTI нефть 26,42 ам.доллар байсан. ОРЕС-ийн нефтийн сагс 25,93 ам.доллар байв.

Нефтийн үнэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан, олборлолтыг нэмэгдүүлэх ОРЕС-ийн бодлого, Ираны эдийн засгийн хориг цуццлагдаж, нефтийн олборлолтоо сэргээх гэж байгаа зэрэг нөлөөлж байгаа юм. Хоригийн дараах Иран өдөрт нэг сая баррель нефть борлуулах эрмэлзэлтэй байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж