Надаль Монте-Карлод зургаа дахиа түрүүлэв | News.MN

Надаль Монте-Карлод зургаа дахиа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Надаль Монте-Карлод зургаа дахиа түрүүлэв

Испанийн шилдэг теннисчин Рафаэль Надаль өчигдөр Монакогийн нийслэл Монте Карло хотноо нутаг нэгт тамирчин Фернандо Вердаског буулган авснаар зургаа дахь жилдээ дараалан ATP Tour-ын цуврал “Monte Carlo Rolex Masters” тэмцээнээс аваргын цом хүртлээ. Аваргын төлөөх тоглолт ердөө нэг цаг, 26 минут үргэлжилж, Надаль өрсөлдөгчөө 6-0; 6-1-ээр төвөггүй буулган авч, Монте Карлогийн тэмцээнээс дараалсан 32 дахь ялалтаа авчээ. Тэрбээр тоглолтын дараа “Өнгөрсөн жил би түрүүлсэн ч гэсэн тийм сайн тоглож чадаагүй. Харин энэ жил миний төвшин үнэхээр өөр байлаа. Өнгөрсөн жил миний хувьд хүнд хэцүү баг үе байсан болохоор энэ жил илүү хичээж тоглох болно” гэжээ.
1968 онд талбайн теннисний спорт мэргэжлийн төвшинд шилжсэнээс хойш нэг тэмээнд зургаан удаа түрүүлсэн тоглогч огт гараагүй бөгөөд 23 настай Надаль ийнхүү анхных нь болж байгаа юм. Харин хамгийн олон тэмцээнд түрүү авсан теннисчнээр Андре Агасси /17/, харин дараа нь Рожер Федерер /16/ бичигддэг байна.
Шигшээ тоглолтод Надальд ялагдсан Вердаско тоглолтын дараа “Хэрэв Надаль энэ эрчээрээ тогловол хэн ч түүнийг зогсоож дийлэхгүй. Тэр өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Монте Карлод олон тамирчинг буулгаж авсан, тэдгээрийн нэг нь би боллоо” гэжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж