Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоосныг АМГ-аас мэдэгджээ.
Тэсэрч дэлбэрэх бодисыг түгээмэл хэрэглэдэг уул уурхайнхан, тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон сануулав.
Б.БАТ