Он гарсаар долларын ханш үргэлжилэн өссөөр байна. Өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг арилжааны банкууд 2025 төгрөгөөр зарж байгаа бол “Найман шарга” зах дээр долларын ханш 2023 төгрөг байна. Долларын ханш энэ оны сүүлээр буух болов уу гэсэн хүлээлт байна. Улсын төсөвт нэг ам.долларын 2030 төгрөгөөр тооцон суулгасан. Долларын ханш өссөн нь гадаад зах зээлд эрдэс баялгийн үнэ буурсан, нүүрсний орлого эрс багассан, гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэнтэй эдийн засагчид холбон тайлбарлах болсон билээ.
Б.БАТ