Лондон ба Нью-Йоркийн мягмар гаригийн цахим арилжаа үүнийг харууллаа. Нью-Йоркийн түүхий эдийн бирж (NYMEX) дээр WTI маркийн хөнгөн нефтийн гуравдугаар сарын нийлүүлэлтийн фьючерсийн үнэ 4,75 хувиар унан, баррель нь 28,28 ам.доллараар арилжаалагдсан байна.
Лондонгийн ICE Futures бирж дээр Brent маркийн нефтийн фьючерсийн үнэ 6,69 хувиар буурч, нэг баррель нь 30,68 ам. доллар болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР