Солонгын бүх өнгөөр будах арга тренд боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.09-нд нийтлэгдсэн

Солонгын бүх өнгөөр будах арга тренд боллоо

Солонгын бүх өнгөөр будах арга тренд боллоо

Өнгөрсөн онд бид үсээ эсвэл зарим туг үсийн хэсгийг ягаан, хөх улаан, ногоон, саарал өнгөөр будаж байсан бол шинэ оны үндсэн тренд нь солонгын бүх өнгөөр алаглуулан будах арга болж байгаа бололтой.

Майли Сайрус (Miley Cyrus), Хилари Дафф (Huilary Duff), Кэти Перри (Katy Perry), Женьюари Джонс (January Jones), Кайли Женнер (Kylie Jenner), Айрленд Болдуин (Ireland Baldwin), Николь Ричи (Nicole Richie), Келли Осборн (Kelly Osbourne), Румер Уиллис (Rumer Willis) зэргийн алдартнууд элдэв содон өнгөөр үсээ будаж ирснийг 2014, 2015 онуудад бид харж байсан.

2016 онд бүхий л өнгөөр үсээ нэгэн зэрэг будах хандлага газар авч байна. Удалгүй Улаанбаатарын охид үсээ тийм маягаар будан гангарах байх. Одоохондоо өвөл учраас энэ сонголтыг хийсэн нэгэн нээлттэй харагдаж өгөхгүй л байгаа юм.

Гэзэг, овоолго, хагас овоолго гэсэн сонгомол үс янзлалт нь тийм содон будалтаар огт өөр харагдана.

Үсээ заавал бүгдийг нь будах албагүй доод хэсгийг нь будаж болно. Тийм будалт нь ажил албандаа дресс-код барьдаг хүмүүст тохирно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж