Хуучирсан мэдээ: 2016.02.09-нд нийтлэгдсэн

Цасан шуурга шуурна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Шинийн 2-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

 

                     2016 оны 02 дугаар сарын 09-ний 08-20 цаг хүртэл

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Шинийн 2-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

 агаарын урьдчилсан мэдээ:  

  Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 21-26 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.  

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

 2016 оны 02 дугаар сарын 10-наас 02 дугаар сарын 14-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

    10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, талын нутгаар секундэд 9-14 метр, Алтайн салбар уулс, Олон нуурын хөндий, Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж