Эцэг эхийн зан араншин хүүхдэд шууд нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Эцэг эхийн зан араншин хүүхдэд шууд нөлөөлдөг

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн анхаарал, хайр халамж дутагдах, гэр орны таагүй уур амьсгал, хүрээлж буй найз нөхөд гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг.

Тэр дундаа гэр бүлийн хүмүүжил хүүхдэд бүхнээс илүү чухал ач холбогдолтой байдаг. Хүн болох багаасаа гэдэг үг байдаг шүү дээ. Тиймээс эцэг эх ямар зан араншинтай, хүмүүжилтэй байна хүүхэд ч мөн адил тийм хүн болж өсдөг. Иймд эцэг эхчүүд маань хүүхдийнхээ дэргэд хамаагүй бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, хоорондоо зүй бус харьцахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Хүүхдээ буруу зүйл хийсэн үед нь ширүүн ааш авир гаргаж, загнаж зэмлэхээсээ илүүтэйгээр тайван замаар эвтэйхэн хэлж ойлгуулах нь зүйтэй. Аливаа зүйлийг хүчээр бус харин эвээр хэлж, ойлгуулж сургах нь хамгийн зөв арга юм. Хүүхдийг хэт эрхлүүлж дураар нь тавих нь эргээд өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчийн үлгэр болно гэдгийг сануулахад юун. Иймд алтан дундажийг баримтлахыг танд зөвлөж хэлэх байна. Эцэст нь хэлэхэд гэрийн суурь хүмүүжил хүүхдийн цаашдийн төлөвшил хийгээд бие хүн болж, нийгэмд өөрийн байр сууриа олоход гол түлхүүр болж өгдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж