Цагаан сараар цас орж, шуурна

Хуучирсан мэдээ: 2016.02.08-нд нийтлэгдсэн

Цагаан сараар цас орж, шуурна

Цагаан сарын өдрүүдэд нутгийн нийт хэсгээр цас орж, шуурахыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүйтний эрч суларсан боловч маргаашнаас буюу шинийн нэгнээс шинийн гурван хүртэл шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Тодруулбал, энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгаар, төвийн аймгуудын хойд хэсгээр, 10-нд баруун, төвийн ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, хүйтрэх юм. Ялангуяа хоёрдугаар сарын 09,10 ний өдрүүдэд бүх нутгаар салхи салхилж, нутгийн төв, зүүн хэсгээр салхины хурд 9-14 метрт хүрч, нутгийн хойд хэсгээр 18-20 метр хүртэл сэрүүсэж, цасан шуурга шуурна.

Улаанбаатар хотын тухайд сар шинийн нэгний өдөр дулаахан, иргэд өмссөн хувцсандаа түүртэж, халууцах хандлагатай байна. Гэвч маргааш нь буюу шинийн хоёронд цас орж шуурна. Оройдоо хүйтний эрч чангарах юм. Нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай, Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх зэрэг томоохон гол нууруудын сав газар шөнөдөө -40 градус, өдөртөө -30 аас дээш хэмийн хүйтэн байгаа. Дээрх нутгаар салхи сайн салхилбал хонхор газарт бүрэлдсэн хүйтний эрч салхинд туугдаж, хүйтний хэм суларна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Баярын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, шуурна гэдгийг дахин анхааруулъя. Иймд дээрх өдрүүдэд орон нутгаас хотыг, Улаанбаатараас хөдөөг зорьж золголт хийх иргэд дулаан хувцаслах, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулах, шатах тослох материалын нөөцтэй замд гарах, замын нөхцөлд тохирох хурдыг сонгох, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж