Фото: Alexander Kots/ AP
Арабын Нэгдсэн Эмиратын эрх баригчид Исламын улсын эсрэг хуурай замын цэргийн ажиллагааг Сирийн нутагт явуулахад бэлэн гэж мэдэгдлээ. Тус орны Гадаад хэргийн сайд Анвар Гаргаш энэ тухай хоёрдугаар сарын 7-нд мэдээлсэн гэж Reuters дамжуулжээ.
“Исламын улс бүлэглэлтэй хийж байгаа тэмцэл удааширч байгаад бид сэтгэл дундуур байна” хэмээн сайд хэлээд цэргийн цөөн тооны нэгтгэлийг Сирид оруулна гэжээ. Гэхдээ энэхүү цэргийн ажиллагааг АНУ удирдсан нөхцөлд цэргээ оруулна гэдгийг сайд хэлжээ.
Үүний өмнө Саудын Араб, Бахрейн хоёр цэргээ Сирид илгээхэд бэлэн гэсэн юм. Харин Сирийн албан ёсны засагтай энэ талаар зохицоогүй нөхцөлд цэрэг оруулахыг түрэмгийлэл гэж үзнэ хэмээн Дамаск мэдэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР