Liu·Jo компанийн “хавар-зун 2016” рекламын шинэ загварууд эрс тэсийн ялгааг харуулсныг топ-моделиуд Карли Клосс, Жордан Данн хоёр тодруулж өглөө.
Liu·Jo ордны “хавар-зун 2016” шинэ лукбукын #viceversa хандлага нь эмэгтэй хүн бүрийн онцлогийг гаргах увидастай гэнэ.
Загвар өмсөгчид Жордан Данн (Jourdan Dunn) ба Карли Клосс (Karlie Kloss) хоёр өөрсдийн жишээн дээр нэгэн янзын хувцсыг адилхнаар өмсөх аргагүйг харуулж байгаа аж.
Карли Клосс
Гэрэл зурагчин Крис Коллс (Chris Colls) бүсгүйчүүдийг брэндийн шинэ цуглуулгын хувцсаар гоён зургийг нь буулгасан байна. Рекламын зургуудад Карли Клосс сахилгагүй, чөлөөтэй дүрээр буусан бол Жордан Данн эсрэгээр дэгжин, гялбаатай харагджээ.
Карли Клосс
Жордан Данн Denim World рекламд
Бэлтгэсэн Ш.МЯГМАР