Супербоулын үеэр 1,3 тэрбум тахианы далавч иднэ

Хуучирсан мэдээ: 2016.02.08-нд нийтлэгдсэн

Супербоулын үеэр 1,3 тэрбум тахианы далавч иднэ

Супербоулын үеэр 1,3 тэрбум тахианы далавч иднэ

АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) Супербоул гэх шигшээ тоглолтын үеэр америкчууд 15,5 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцож байна. Тахианы мах үйлдвэрлэгчдийн үндэсний зөвлөлийн  урьдчилсан тооцоогоор шигшээ тоглолтын өдөр  америк иргэд 1,3 тэрбум тахианы далавч идэх гэнэ.

Шигшээ тоглолтыг 183,7 сая хүн телевизээр үзэх бөгөөд энэ цагаар  нэг хүн 82,19 доллар зарцуулах ажээ. Өнгөрсөн онд нэг хүн дунджаар 77,88 долларыг хоол хүнсэндээ зарцуулсан байлаа.

Нийтдээ 43,3 сая америкчууд гэртээ тоглолт үзэнгээ үдэшлэг зохион байгуулах бөгөөд харин 70 сая нь гэртээ найрлах гэнэ. Асуулгад хамрагдагсдын 8,6 сая орчим хүн үүнийг далимдуулан шинэ телевиз авах ажээ.

Америкчуудын 80 хувь нь  тоглолтын үеийн рекламыг анхаарна гэсэн байлаа. Тоглолтын дундуур цацагдах 30 секундын роликийн үнэ таван сая доллар гэнэ.

NFL-ийн шигшээ тоглолт 50 дахь удаагийнх нь энэ жил болох юм. Тоглолт нь Калифорнийн Санта-Клара хотод хоёрдугаар сарын 7-ны Ням гаригт явагдана. Лигийн аваргын төлөө “Денвер Бронкос”,  “Каролина Пантерс” багууд өрсөлдөх юм. Шигшээ тоглолтын 500-1000 долларын үнэтэй тасалбар дамлагчдын гарт 5000 доллар болтол өссөн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж