Steinway & Sons, Lalique “эмэгтэй хүний” рояль бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.08-нд нийтлэгдсэн

Steinway & Sons, Lalique “эмэгтэй хүний” рояль бүтээлээ

Фото: Steinway & Sons компанийн хэвлэлийн алба

Төгөлдөр хуур бүтээдэг Steinway & Sons компани, болор эдлэлийн брэнд Lalique хамтран Masque de Femme (“Эмэгтэй хүний баг”) төгөлдөр хуурын ер бусын загвар бүтээснээ зарлав. Хар өнгийн хөгжмийн зэмсэг (албан өрөөний модель B) нь Lalique компанийг бүтээгч  Рене Лаликын сэтгэсэн бүтээсэн Coutard ба Masque de Femme гэх хоёр сэдвийн болор чимэглэлээр гоёсон гэж хэвлэлийн мэдээнд нь өгүүлсэн байна.

Coutard угалзыг Лалик 1935 онд ижил нэртэй усан оргилуурыг хийхдээ бүтээсэн юм. Эдгээр усны дуслын дүрс бүхий болор кабошонууд (caboche-толгой гэсэн франц үг. Үнэт ба хагас үнэт чулууг бөөрөнхийлэн өнгөлөх технологи) нь ижил талууд бүхий угалзан хээг гаргаж байна. Тэр усан оргилуурыг Masque de Femme хээ чимж байлаа. Зураач, уран дархан Рене усан оргилуураар эртний Грек домгийн лусын тэнгэр Алетуса нүүрийг тойруулан тодруулсан байлаа. Мөрдөн хөөгчдөөс зугтан явсан лусын охин усны урсгал болон хувирсан гэх түүхтэй. Төгөлдөр хуурийг бүтээгчид энэ сэдвийг сонгохдоо домог, хөгжим хоёр холбоотойг харуулж өгсөн байх. XVIII зуунд Аретуса нь хөгжмийн зохиолч Андре Кампрагийн барокко стилийн дуурийн гол баатар болсон байлаа.

Фото: Lalique компанийн хэвлэлийн алба

Рояль Masque de Femme 2016 онд дэлхийн тойрон тоглолтод илгээгдэх бөгөөд тэр үеэр нэртэй төгөлдөр хуурчид энэ хөгжим дээр тоглох ажээ. Уг арга хэмжээний дараа роялийг дуудлага худалдаагаар зарах юм байна.

Steinway & Sons компанийг немецийн Вольфсхаген хотын уугуул Генрих Энгельхард Стейнвей (Штайнвег) 1825 онд үүсгэн байгуулжээ. Мастер хөгжмийн зэмсгийн засварын  урланг Зеезен хотод байгуулсан юм. Тэрээр 1836 онд нууцаар өөрийн анхны роялийг бүтээсэн байлаа. Нууцаар гэдэг нь тэр зөвхөн хөгжмийн зэмсэг засах лицензтэй байсантай холбоотой. Штайнвег хөвгүүдийнхээ хамт 1853 онд Америкт очин суурьшаад Генри Э. Стейнвей нэр аван  Steinway & Sons компанийг байгуулсан ажээ. Компани одоо 128 патент авсан бөгөөд Германы  Гамбург, АНУ-ын Нью-Йоркт  үйлдвэрүүдтэй.

Lalique компанийг Францын зураач, уран дархан, шилээр ажиллах мастер Рене Лалик 1888 онд бий болгожээ. Одоо уг компани нь интерьерийн эд зүйлс, гоёл чимэглэл, үнэртэн гаргадаг. Энэ брэнд уран барилгач Заха Хадид, зураач Дэмиен Херст, дуучин Элтон Жон нартай хамтарсан төслүүд дээр ажиллаж ирэв. Өнгөрсөн жилийн намар Lalique компани Steinway & Sons-тай хамтран Heliconia гэх роялийн загварыг бүтээсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж