Ирэх 2017 онд ОХУ-д Дэлхийн залуучууд, оюутны XIX их наадмыг явуулахаар Дэлхийн ардчилсан залуучуудын холбоо (ДАЗХ) шийдсэн тухай ОХУ-ын залуучуудын байгууллагын сайтад мэдээлжээ.
ОХУ-ын залуучуудын байгууллага өнгөрсөн арваннэгдүгээр сард ерөнхийлөгч Путины зөвлөсний дагуу энэ их наадмыг явуулах өргөдлөө ДАЗХ-нд хүргүүлсэн байна.
Их наадмыг хаана явуулах шийдвэрийг өмнөх наадам явагдсан Эквадорт нэг мөр шийдэх бөгөөд оросууд Сочид наадам явуулах санал тавиад байгаа гэж ОХУ-ын залуучуудын байгууллагын удирдагч Сергей Поспелов мэдэгдлээ. Асуудал бараг шийдэгдсэн бололтой. Албан ёсны шийдвэр л гарах ёстой.
Дэлхийн залуучууд оюутны их наадамд 150 улс орны 30 мянга орчим хүн оролцоно. ДАЗХ-ны төлөөлөгчид энэ сарын эхээр ОХУ-д очиж наадмын дэд бүтцийн гол байгууламжуудтай танилцжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР