Шинэ сайхан зураглалтай Coldplay Hymn for the Weekend клипдээ Бейонсе энэтхэг сари өмсөн Болливудын оддын дүрээр гарч ирэв. Зөвхөн амралтын нэг өдөр түүний ролик Youtube дээр 13,5 сая хандалттай байлаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд Британийн Coldplay рок хамтлаг A Head Full Of Dreams гэсэн урлангийн долоо дахь цомгоо гаргасан билээ. Түүний бичлэгт бойз бендийн найз нөхөд, хамгийн гоцлол дуучин байсан хуучин эхнэр Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) тэдний хүүхдүүд зэргийн олон хүн оролцсоныг бид мэдээлж байлаа.
Тэдний хамт Hymn for the Weekend дууг нь америкийн R’n’B-дуучин Бейонсе (Beyonce) дуулсан юм. Дуучин эмэгтэй энэ зохиомжийн клипт гарч ирсэн байна.
Энэ хурц, тод видеогийн үйл явдал нь Энэтхэгийн Холи гэх будгийн хаврын баярын үеэр болж байна. хамтлагийн гочлол дуучин Мумбай хотоор тоглолт хийж эцэст нь тэднийг будгийн нунтгаар уламжлалын дагуу цацдаг ажээ. Хамтлагийн лидер Крис Мартин, Бейонсе гол дүрд нь тоглож байгаа Болливудын киног үзэн суудаг.
Уг клипт энэтхэг жүжигчин бүсгүй Сонам Капур (Sonam Kapoor) тоглож байна. Видеог Бен Мор (Ben Mor) найруулжээ.
2016 оны хоёрдугаар сарын 7-нд, Бейонсе ба Coldplay хамтлаг хамтдаа Америкийн хөлбөмбөгийн Super Bowl ("Супер цом») шигшээ тоглолт дээр тоглох юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР