Сүүлийн жилүүдэд бөхийн хорхойтнууд наадмын барилдааныг бөөн будилаан, наадамчин олныг доромжилж байна гэж гомдоллох болсон. Начны найраа байдаг гэдгийг аварга А.Сүхбат ч нотолж, “Авлигаа зогсоо” гэсэн утга бүхий лоозонг наадмаар барьж гарч ирэх болсон билээ. Наадмаар улсын цол хүртээдэг учраас найраа, наймааны найр гэж үзэх болж битүүний барилдааныг илүүд үзэх болсон юм. Сар шинийн барилдаанаар цол гардуулдаггүй учраас шударга, өрсөлдөөнтэй барилдаан болдог. Нөгөө талаар тухайн жилийн наадмын өнгийг тодорхойлох том шалгуур байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймээс ч битүүний барилдааны тасалбар, үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнийг дагаад тасалбарыг олноор нь авч, дамлан жирийн иргэд авч чадахгүй болтол өндөр үнээ хэлэх болсон учраас ийнхүү дугаарладаг болжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л бөхөө үзэх гэсэн олон шөнө гэлтгүй “Бөхийн өргөө”-г тойрон дугаарлажээ.
Энэ талаар сошиал ертөнцөөр багагүй шуугиж, эхнэрүүдээ ойлгохын хүсч, зургийг нь хүртэл оруулаад амжжээ. Харин “Бөхийн өргөө” орчмын айлууд багагүй тух алдагдсан тухайгаа гомдоллож байна.
Л.ХАЛИУ