Г.Отгонцэцэг шилдэг нь байлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.08-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэг шилдэг нь байлаа

Францын нийслэл Парис хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу энэ сарын 6-7-ны өдрүүдэд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай 20 жүдоч өрсөлдсөнөөс гурван тамирчин мөнгөн хүртэж, хоёр жүдоч шагналт орсон. Тэгвэл энэ өдөр Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Г.Отгонцэцэг шилдэг гэдгээ харуулсан юм. Түүний хувьд 48 кг-ын жинд босоо байж бүх учраагаа буулган авсан. Тэр дундаа аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга М.Уранцэцэгийг ялсан юм.

Парисын Их дуулгад Казахстан улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй нэг тамирчин ирсэнээс цорын ганц медалийг, аваргын алтыг Г.Отгонцэцэг авлаа. Тэр үнэхээр шилдэг нь байлаа.

Ч.БОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж