Сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.02.07-нд нийтлэгдсэн

Сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Энэ өдөр өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд авто хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Замын цагдаагийн газраас хийжээ. Мөн энэ удаад дугаарын хязгаарлалтын бүсэд Саппорогоос Геологийн лаборатори, Таван шар хүртэлх замыг ч оруулахаар болсон.

Учир нь сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд амралтын өдрөөр зах, худалдааны төвийг зорьсон иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Улмаар замын ачаалал ихэсдэг учраас ийнхүү зохицуулалтыг хийж байгаа юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж