Аdidas Originals, Рита Ора хоёр гейшагаар амьсгалав

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Аdidas Originals, Рита Ора хоёр гейшагаар амьсгалав

РитаОра

Фото: adidas Originals

Спортын хувцас, гутлын үйлдвэрлэгч adidas Originals британи дуучин бүсгүй Рита Орагийн хамт Asian Arena гэдэг хаврын цуглуулгаа япон гейша нарын уур амьсгалтайгаар бүтээсэн байна.

Цуглуулгыннэг сонирхолтой эдлэл нь Америкийн сонгомол бомбер гэх нислэгийн хүрэм Souvenir Jacket болжээ.  Тэр хувцасыг японы уламжлалт хатгамал, ханж үсгээр чимэглэжээ. Мөн энэ шугаманд  өргөн ханцуйтай улаан торгон бүстэй, оригами стилийн угалзтай кимоно хийгджээ.

Фото: adidas Originals

Гутлын шугам маркийн ZX Flux NPS Up нэртэй кроссын өндөр шаахайнуудаас төлөөлөгдсөн байна. Asian Arena цуглуулгад өргөн хүрээтэй бүрх малгай, саравчтай малгай ба үүргэвчүүд танилцуулагдлаа. Эдгээр эд зүйлс хоёрдугаар сарын 6-наас худалдаанд гарах бөгөөд компанийн сайтаар ч тэднийг захиалж болох ажээ.

Adidas AG гэдэг 1948 онд байгуулагдсан компанийн салбар нь adidas Originals юм. Тэд 2001 онд  бие даасан чиглэлээр дэгжин хувцас гаргах болсон юм. Өөрсдийн хязгаарлагдмал төрлийн цуглуулгаа Фаррел Уильямс, РитаОра, Канье Уэст нарын алдартнууд adidas Originals компанитай хамтран гаргадаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж