Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Л.Гүндалайгийн өчил

 

Та бүхэндээ Өвөрмонголд хит болж байгаа, хөгжмийн зохиолч Баянгийн ая Монголоороо байгаасай хэмээх сайхан дууг зориулж байна. Монголчууд бидний заавал сурах ёстой дуунуудын нэг юм шүү. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.

Posted by Гүндалай Ламжав on Monday, February 1, 2016

 

УИХ-ын сонгуульд өрсөлдөх горилогчид хуульд баригдан сурталчилгаа хийж чадахгүй суухад “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай “Монголоороо байгаасай” дууг дуулж, клипжүүлэн цацсан нь тэр даруй олны анхаарал татаж, хэдхэн хоногийн дотор 340 мянган хүн үзэж сонирхсон гэх дүн гараад буй.

Гэхдээ дуу зохиогчийн эрх зөрчсөн гэх хэл ам дагуулаад зогсохгүй, дууг анх олонд хүргэсэн Б.Дашдондогоос зөвшөөрөл аваагүй тухай шуугианыг дагуулж байгаа. Энэ бүхэнд “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай хэвлэлээр дамжуулан хариу өгчээ. Тэрээр “Энэ дууны үгийг Өвөрмонголын яруу найрагч Цогжилт, аяыг Баян гэдэг хүн зохиосон юм. Харин Амараа өөрөө зөвшөөрсөн. Өөрөөс нь асуугаарай. Чиний дууны клипний дүрсийг авч болох уу гэхэд болно оо л гэсэн. Харин Дашдондогтой бол яриа ч үгүй. Тэр уран бүтээлд Дашдондогийн гээд хэлэх юу ч байхгүй. Би ямар Дашдондогийн хоолойгоор дуулсан биш. Миний хоолой. Би өөрөө дуулсан биз дээ.  Би энэ дууны зарим нэг үгийг өөрчилж, найруулсан. Энэ дууг зохиосон хүмүүс  Өвөрмонголдоо клип хийхэд хяналт ихтэй учраас амаргүй. “Монголоороо байгаасай” гэж дуу бүтээгээд, дуулуулаад, дүрсжүүлээд цацвал асуудалд ч орж мэднэ. Тийм болохоор Монголд ирж , өөрсдөө мөнгөө гаргаад, клип хийлгээд, Дашдондог, Амарааг  гуйж дуулуулсан юм билээ. Ийм дуу бүтсэнийг нь олон түмэн ч сайн мэдээгүй. YOUTUBE-д байршуулсан ч олон түмэнд түгээгүй л хэрэг. 

Би энэ дууны клипийг хийчихээд ингэж олон хүн үзнэ, амандаа аялна гэж бодоо ч үгүй. Орой нь 19 цагт Youtube-д байршуулаад фэйсбүүк хуудаст тавьсан гэсэн. Тэр үед гадуур явж байгаад утсаа хулгайд алдчихсан болохоор мэдээлэл ч үгүй байлаа. Тэгээд 21 цагт гэртээ ирэхэд энэ клипийг 2- хон цагийн дотор 80 мянган үзсэн байна гэдэг байгаа. Тэгээд л тэр өдөртөө 4 цагийн дотор 120 мянган хүнд хүрсэн байсан. Маргааш нь буюу 24 цагийн дотор 250 мянгад хүрсэн. Өнөөдрийн байдлаар 340 мянга хүн үзсэн байна. Лайк дараад, шэйрлээд, сэтгэгдэл бичээд байхаар  гэрлийн хурдаар тархчихдаг юм байна шүү дээ. Хүмүүс бүр нум сум харваж хүн унагаж байгаа, үлгэрийн киноны хэсэгт оруулаад эвлүүлэг хийсэн  гээд янз бүрээр хачирлаж тараагаад байгаа юм шиг байна лээ.Үүнийг би хийгээгүй, хүмүүсийг тараагаад өгөөч гээгүй. Тэр байтугай ОХУ-ын хэвлэлд хүртэл  гарсан байна лээ” гэж ярьжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж