“Москва опен-2016” Олон улсын уламжлалт шатрын фестивалийн хүрээнд өсвөрийн болон залуучуудын бодогчдын дэлхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо.
Беларусь, Киргизстан, Марокко, Монгол, ОХУ, Тажикстан, Украины 32 бодогч сэтгэлгээний хурд, чадвараар өрсөлдлөө.
Энэ тэмцээнд амжилттай оролцсон бодолтын ФМ С.Билгүүн стандарт тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.
Түргэн бодолтод 1-3 байрыг хуваан эзэлж, хасагдах журмаар явагдсан халз бодолтын төрөлд түрүүлэн “U-19” насны ангилалд 2016 оны залуучуудын дэлхийн аварга цол хүртлээ хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ.