Тайваньд хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Тайваньд хүчтэй газар хөдөлжээ

Фото: Pichi Chuang / Reuters

 

Тайваньд газар хөдөлсний улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаад байна гэж Reuters мэдээлэв.

 

Тайнань хотын дарга Уильям Лайн хотынхоо өмнөд хэсэгт 17 давхар байшин нурсны улмаас хүмүүс амь үрэгдлээ гэж мэдээлэв. Уг байшинд 221 хүн амьдарч байсны 31 нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Тайванийн арлын өмнөд хэсэгт хоёрдугаар сарын 6-ны бямба гаригийн өглөө газар хөдөлсөн байна. АНУ-ын  геологийн албаны  мэдээгээр газар хөдлөлтийн магнитут 6,4 байсан ба төв нь хоёр сая хүнтэй Тайнань хотоос 43 км-ийн  зайд, 10 км-ийн газрын гүнд болжээ.

 

Хотын захиргаа одоо онц байдал тогтоон аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Нурсан 17 давхар байшингийн нурангиас 123 хүнийг гарган авраад байгаа ажээ. Мөн 30 хүнийг нүүлгэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж