Pininfarina гэдэг машины бүхээгийн урлан италичуудын “ер бусын концепткар” гэж нэрлэсэн шинэ бүтээлийнхээ тизерийг харуулжээ. Харин чиглэл тодорхойлсон концепт гэгдэх машиныхаа загварыг тэд Женев хотын авто салон дээр ирэх гуравдугаар сард албан ёсоор нийтэд үзүүлнэ.
Зурагт машины урд талын сплиттер тавигдсан ба тэд энэ чиглэлээр спортын машин бүтээнэ гэсэн байв. Шинэ машины талаарх бусад мэдээлэл салоны үеэр гарч ирнэ. Улаан шугам нь анхны загвар нь Ferrari компанийн загваруудын бааз дээр бүтнэ гэдгийг харуулж байгаа бололтой.
Өнгөрсөн оны сүүлчээр "Пининфарины» шинэ эзнээр Энэтхэгийн Mahindra & Mahindra компани болсон юм. Энэтхэгчүүд тус урлангийн хувьцааны 76,06 хувийн багцыг атгах болжээ. Албан бус мэдээгээр наймааны үнэ нь 168 сая евро болсон байна. Гэхдээ тэд өөрсдийн бие даасан байдлыг хадгалан үлдэнэ хэмээн энэтхэгчүүд мэдэгджээ.
Ferrari Sergio
Pininfarina урлан 2014 онд Ferrari 458 Speciale машины бааз дээр Sergioнэртэй суперкарыг уг урланг үндэслэгч Сержио Панифаринийн дурсгалд зориулан бүтээсэн байлаа. Тэр машиныг 605 морины хүчтэй, 4,5 литрийн багтаамж бүхий найман цилиндрийн хөдөлгүүрээр тоноглосон байв. Уг машин байрнаасаа 100 км/цагийн хурдыг гурван секундад авдаг. Саяасилүүгээр үнэлэгдэх тийм машиныг дөнгөж зургаан хувиар бүтээн заржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР