Энэ үеэр хоёр тал Монгол Улс, Швейцарын Холбооны улс хоорондох улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын харилцаа, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
Мөн Швейцар улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулах, Монгол Улсад Швейцарын эдийн засгийн бодит сонирхлыг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм.
Түүнчлэн Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлагын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь манай орны онцлогт тохирсон ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох зэрэг олон чиглэлээр төслүүд санаачилж, амжилттай хэрэгжүүлж ирсэн нь үр дүнгээ өгч байгаа талаар хоёр тал онцлон тэмдэглэв.
Хоёр тал дараагийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2012 онд хийхээр тохиролцлоо.