Польш дахь монголчууд наадмаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Польш дахь монголчууд наадмаа хийлээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жил,  Ардын Хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан Польш дахь Монголчуудын холбоо, Эмч нарын нийгэмлэг, Монгол оюутнуудын холбоо Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайдын яамд хамтран саяхан Варшав хотын Повшин соёлын цэцэрлэгт хүрээлэнд “Монгол наадам” арга хэмжээг зохион байгуулжээ.

Наадмын үеэр монголчууд үндэсний бөх, сур харваагаар наадаж, аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан байна. Мөн Монгол орноо Польшийн ард түмэнд танилцуулах, соёл, урлагаа сурталчлах зорилгоор СУИС-ийн оюутны ардын урлагийн хамтлаг концерт тогложээ. Энэ үеэр Польшийн нийслэлийн 1000 гаруй оршин суугчид Монголын соёл урлаг, ёс заншилтай танилцаж, уртын дуу, морин хуур, хөөмий, монгол бүжиг, ардын хөгжмийн тоглолтуудыг ихэд талархан хүлээж авсан байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж