Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Бодь групп нь Банк санхүү, Барилга үл хөдлөх, Мэдээллийн технологи, Хөрөнгө оруулалт,  Худалдаа үйлчилгээ, Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын томоохон бизнесийн групп юм. Бид группийн толгой компанийн дараах ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж байна.

Ажилтан сонгон шалгаруул

Ажлын байр, тавигдах шаардлага маркетингийн хэлтсийн захирал

Үндсэн чиг үүрэг:
Группийн маркетингийн бодлогыг тодорхойлох, нийт гишүүн компаниудад хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянах, маркетингийн чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх. 

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага болон маркетингийн чиглэлээр мастер болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Маркетингийн чиглэлээр удирдах түвшинд 3 ба түүнээс дээш жил ажилласан
  • Маркетингийн чиглэлээр шинэ содон санаа дэвшүүлэх мэдрэмж, ур чадвартай

Хүний нөөцийн хэлтсийн захирал

Үндсэн чиг үүрэг:
Группийн нийт компаниудын баримтлах хүний нөөцийн цогц бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэгээр хангаж, гүйцэтгэлд хяналт тавих.

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн чиглэлээр мастер болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ  5 с доошгүй жил ажилласан туршлагатай
  • Хүний нөөцийн менежментийн чиглэлээр шинэ санал, санаачлага боловсруулж хэрэгжүүлсэн туршлагатай

Уул уурхайн хэлтсийн захирал

Үндсэн чиг үүрэг:
Группийн геологи, уул уурхайн салбарыг үр дүнтэй удирдах, зохион байгуулах, шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалттай холбоотой төслүүдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Геологи / эсвэл Уул уурхайн ашиглалтын / мэргэжлээр мастер болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ  5 ба түүнээс дээш жил ажилласан
  • Удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай
  • Ашигт малтмалын болон бусад хууль тогтоомжийн өндөр мэдлэгтэй
  • Бизнесийн удирдлагаар давхар мэргэшсэн эсвэл энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.

Бизнесийн удирдлагын хэлтсийн захирал

Үндсэн чиг үүрэг
Группийн компаниудыг үр дүнтэйгээр удирдах удирдлагын болон хөрөнгө оруулалт, бизнес хөгжлийн бодлогыг  тодорхойлон, үр ашигтайгаар зохион байгуулж хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх. 

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, санхүү эдийн засгийн чиглэлээр мастер болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Мэргэжлээрээ удирдах түвшинд 3 ба түүнээс дээш жил ажилласан

Ерөнхий шаардлага:

  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
  • Удирдан зохин байгуулах, манлайлах ур чадвартай, харилцааны өндөр соёлтой.
  • Шинэ санаа дэвшүүлэх  хэрэгжүүлэх, санал санаачилгыг хөгжүүлэх чадвартай
  • 12
  • 12

Та манай ажлын байруудыг сонирхож байгаа бол hr@bodigroup.mn гэсэн хаягаар өөрийн товч намтарыг 7 –р сарын 14 ны дотор илгээнэ үү

Хаяг: Бодь Цамхаг, Ц.Жигжиджавын гудамж 3, Улаанбаатар 15160, Монгол Улс /Сүхбаатарын талбай/  Холбоо барих утас  99119225

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж